СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР АЖИЛЛАДАГ ХҮЛЭМЖИЙГ ГЭРЭЭГЭЭР АШИГЛАЖ, ХАМГААЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

Хүлэмжийн байршил: Хэрлэн сумын 5-р баг В-41 тоот

Хүлэмжийн хэмжээ: Тус бүр нь 24х6 метрийн харьцаатай 144 м2 хэмжээтэй 2 ширхэг хүлэмж

Тавигдах шаардлага

1. Хүлэмжийн аж ахуй эрхлэх дадлага туршлагатай

2. Хүлэмжинд нарийн ногооны үрсэлгээ гаргах, нарийн ногоо тариалж зах зээлд нийлүүлж 3-р сараас 10-р сарыг дуустал тариалалт хийж хүлэмжийн ашиглалтыг 100 % хангах

3. Энэхүү хүлэмж нь тогтвортой тариалан, ХАА-г хөгжүүлж, органик эрүүл хүнснийг дэмжих зорилготой ЖЭРЭС ОУТББ-ийн төсөл, Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хүрээнд хамтарсан хөрөнгө оруулалтаар баригдсан. Хүлэмжинд химийн гаралтай ургамал хамгааллын бодис болон бордоо ашиглахгүй байх үүрэгтэй.

Хүлээх үүрэг

1. Ашиглалтын урсгал зардлыг ашиглагч өөрөө төлөх

2. Хүлэмжийг хашаалж хамгаалах, цахилгаан, усны асуудлыг шийдвэрлэх

3. Нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмж болон ойр тойрны газарт барилга байгууламж барихгүй байх,

Материал хүлээн авах хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 15

Жич: Цахилгаан шугам сүлжээнд холбох техникийн нөхцөл гарсан

 

2023-11-02 11:52:31