ХАЛААЛТЫН УУРЫН ЗУУХНУУДАД АЖИЛЛАЛАА

  Өнөөдөр Хэрлэн суманд дулааны эрчим хүчээр хангагч байгууллагуудын 16 уурын зууханд Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ Davaadorj Bat-Erdene , ЗДТГ-ын дарга Л.Наранбат Lkhagvasuren Naranbat Naba нар ажиллаж хяналт хийлээ.

Уурын зуухнуудын хувьд ямар нэгэн доголдсон зүйлгүй, өгөх, буцах шугамын температур 50-60 градусыг зааж байсан бөгөөд бүх уурын зуухнууд нүүрсээ татан авч, 5-7 хоногийн нөөцөө бүрдүүлжээ.

Харин Хэнтий Ус ХХК-ийн 2 дугаар уурын зуухны хувьд засварын ажил явагдаж байгаа бөгөөд ирэх мягмар гарагт шинэ тогоо тавьж хэвийн ажиллагааг хангах, засварын ажилтай холбогдуулан халаалт доголдуулахгүй байхад анхаарч байгаа талаар Инженер Н.Санчир мэдээллээ.

Энэ үеэр эрчим хүчний шинэчлэл төслийн ажлын хүрээнд зарим уурын зууханд цахилгааны хүчдэл тасрах үеэр хэвийн байдлаа хангаж, халаалт дулааныг доголдуулахгүй байхад анхаарах, гэмтэл доголдол гарсан даруйд шуурхай мэдэгдэх, нүүрсний нөөцийг тасалдуулахгүй байх зэргийг газар дээр нь ажиллах явцдаа анхааруулж, халаалтаар хангагч байгууллагын ажилчдад удирдлагууддаа мэдэгдэх талаар үүрэг өглөө.

2023-11-06 09:28:00