АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хэрлэн сумын ЗДТГ нь ЗДТГ, багт нийт 42 албан хаагчийн орон тоотой бөгөөд багт дутагдалтай орон тоог нөөц боломждоо тулгуурлан нөхөж, өнөөдрийн байдлаар орон тоо бүрэн ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, журмыг боловсруулан ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэхүү ажлын эхлэл болгон энэ онд нэн шаардлагатай 3 албан хаагчид гэр, 3 албан хаагчид гэрийн дулаалга давхарлагын асуудлыг шийдвэрлэжээ. Мөн мэргэшсэн ажилтан бэлтгэх тал дээр онцгойлон анхаарч албан хаагчдыг мэргэшүүлэх, ажлын байран дээр чадвахжуулахад чиглэн ажиллаж байгаагаа танилцууллаа.

Аймгийн Засаг даргын хувьд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг чанд баримтлан ажиллахыг нийт албан хаагчдад анхааруулж, төрийн албан хаагчдад 2022 онд орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар олгож байгаа, цаашид орон нутгийн төсөв бүрдүүлэлтийг сайжруулж, энэ хэмжээг 5 хувиас багагүй нэмэгдүүлж ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн аймаг орон нутагт хийгдэж буй ажлын талаар мэдээлэл хийж, уулзалтын дараа Хэрлэн суманд 2024 онд хийгдэхээр төлөвлөж буй ажлуудын талаар сумын удирдлагуудтай газар дээр нь танилцаж санал солилцлоо

2023-11-09 10:13:52