2024 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЛЭН СУМАНД ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

  МУ- ын 2024 оны Улсын нэгдсэн төсөв УИХ-аар өнөөдөр орой батлагдлаа. Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Oyunerdene Luvsannamsrai Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Цагаанхүүгийн Идэрбат нар хамтран 2020 оны 09 дүгээр сард иргэдээс авсан саналууд дээрээ үндэслэж хөдөөгийн баг, сум, төв суурин газруудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг ирэх онд үргэлжлүүлэн тусгалаа.

2024 онд Хэрлэн суманд

Чингис хотын инженерийн шугам сүлжээ 3,4,5 дугаар багуудад

Хан Хэнтий цогцолбор сургуулийн урлаг заал, гал тогооны барилгын өргөтгөл,

Яслийн барилгыг буулгаж шинээр барих,

Хэрлэн голын төмөр бетон гүүр 265 м/у, хатуу хучилттай автозам 14,2 км,

Дулааны станцын цахилгаан хангамж, дэд бүтэц,

Жишиг өрхийн эрүүл мэндийн төв зэрэг ажлууд шинээр хэрэгжих бөгөөд өмнөх онд хийгдэж буй томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хийж дуусгахаар төсөвлөсөн байна.

Ингэснээр ард иргэдийн аятай тухтай үйлчлүүлэх, амьдрах, бизнес эрхлэх орчинг сайжруулах үндэс бүрдэнэ гэж үзэж байна.

Урам зориг, итгэл өгч, хамтран ажилладаг иргэддээ баяр хүргэж, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.

2023-11-13 15:50:46