АЙМГИЙН СУРГАЛТ, СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ ДЭД ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА 

Хэнтий аймгийн сум, тосгодын Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны албан хаагчдын дунд зохион байгуулсан сургалт, спортын таван төрөлт тэмцээнд Lkhagvasuren Naranbat Naba Л.Наранбат даргатай Хэрлэн сумын ЗДТГ-ын хамт олон ДЭД ТЭРГҮҮН байрт шалгарлаа.

Сургалт, спортын тэмцээнд 17 сум дөрвөн тосгоны 400 орчим албан хаагч оролцсон бөгөөд Хэрлэн сумын ЗДТГ-ын хамт олны гаргасан амжилтын хувьд

Сагсан бөмбөгийн төрөлд Баянмөнх багийн Засаг дарга Б.Мөнхбаяр ахлагчтай сумын ЗДТГ-ын Сагсан бөмбөгийн баг ТЭРГҮҮН байр Алтан медаль,

Гар бөмбөгийн төрөлд Санхүү албаны дарга Ж.Ундармаа ахлагчтай ЗДТГ-ын Гар бөмбөгийн баг 3-р байр хүрэл медаль,

Эмэгтэй дартс төрөлд Хэрлэн сумын ИТХурал, ХХСан, ОНХСан, Соёл хариуцсан нягтлан бодогч О.Санжид 3-р байр хүрэл медаль,

Олс таталтын төрөлд тамгын газрын баг ТУСГАЙ байр тус тус эзэлж, багийн нийлбэр дүнгээр Дэд Тэргүүн байрын эзэд боллоо.

heartМөн Сагсан бөмбөгийн Шилдэг тоглогчоор Баянмөнх багийн засаг дарга Б.Мөнхбаяр шалгарч Хэрлэн сумын ЗДТГ-ын баг багийн нийт дүнгээр Дэд байр эзэллээ.

2023-11-15 10:13:04