СЭРЭМЖЛҮҮЛЭГ

11-р сарын 21,22-нд ихэнх нутгаар цас орж, цаашдаа хүйтний эрч чангарна. 21-22-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 22-нд нутгийн төв, өмнөд, зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй

Салхи: 21-22-нд шилжих шөнө болон 22-нд өдөртөө нутгийн төв, өмнөд хэсгээр секундэд 7-12 метр. Зарим үед түр зуур 14-16 м/с хурч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 5-10 метр.

Иймд:

- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

- Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,

- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023-11-22 10:08:49