САЙН ДУРЫН АВРАХ БҮЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ ИРГЭД 97013366 УТСААР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Цас ихээр орж өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед Мэргэжлийн ангийн 1,2-р ээлжийн дараагийн ээлжинд Сайн дураараа ажиллах туулах чадвар сайтай автомашинтай жолооч болон аврах ажиллагаанд биеэр оролцох боломжтой иргэдийг сумын Шуурхай штаб 97013366 дугаарын утсаар бүртгэж байна.

Сумын Онцгой комиссын Шуурхай штаб нь сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнээр гамшиг ослын үед аврах ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд цаг агаар цас зудны нөхцөл байдлаас шалтгаалан Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу САЙН ДУРЫН АВРАХ БҮЛЭГ байгуулах боломжтой байдаг.

Иймд Хэрлэн сумын Шуурхай штабын дэргэд Аврах бүлэгт бүртгүүлэн орж ажиллах сонирхолтой иргэд болон Туулах чадвар сайтай автомашинаар аврах ажиллагаанд оролцох боломжтой жолооч нарыг НЭГДЭХ-ийг уриалж байна.

ХЭРЛЭН СУМЫН ШУУРХАЙ ШТАБ

2023-11-24 15:23:47