БАГ БҮРД ХЭСГИЙН БАЙЦААГЧ ЦАГДАА АЖИЛЛУУЛНА

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг өнөөдөр аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Э.Жавхлантөгстэй хийсэн уулзалтын үеэр Хэрлэн сумын 7 багт ирэх онд баг бүрд хэсгийн байцаагч цагдаа ажиллуулахаар боллоо. Ингэснээр гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурах, хэрэг зөрчил гарахаас сэргийлэхэд томоохон ач холбогдол үзүүлнэ.

Мөн энэ үеэр аймгийн Цагдаагийн газраас тус суманд ирэх онд баг бүрд олон нийтийн цагдаа, автозамын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 3 олон нийтийн цагдааг ажиллуулах талаар саналаа илэрхийллээ.

Хэрлэн сумын хувьд 2019 ОНД 5, 2020 ОНД 5, 2021 ОНД 5 /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000-өөр цалинжуулж/

2022 ОНД 8, 2023 ОНД 2 олон нийтийн цагдааг /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байна.

2023-11-24 15:26:22