ЭРСДЭЛТЭЙ ОБЬЕКТУУДАД ЗОХИХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАНА

ЧИНГИС ХОТ ДОТОРХ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛ ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ ОБЬЕКТУУДАД ЗОХИХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАНА

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг өнөөдөр аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Э.Жавхлантөгстэй хийсэн уулзалтын үеэр Чингис хотын нутаг дэвсгэрт байх хуучин Хүнсний үйлдвэр, Гурилын үйлдвэр, Политехникийн коллежийн урд талын буудлагын талбай зэрэг гэмт хэрэг зөрчил гарах эрсдэл өндөртэй барилга обьектуудад зохих арга хэмжээг авч, эзэдтэй нь зөвшилцөн хууль журмын хүрээнд аюулгүй болгох ажлыг зохион байгуулах талаар хамтарч ажиллахаар боллоо.

2023-11-24 15:27:22