ЦАС МӨСИЙГ ТОГТМОЛ ЦЭВЭРЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ БАЙГУУЛЛАГЫН ОРЧНЫ 50 МЕТР ГАЗАРТ ЭРГЭН ТОЙРОН ЦАС МӨСИЙГ ТОГТМОЛ ЦЭВЭРЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

Чингис хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж бүрд байгууллагынхаа орчмын 50метр газрыг эргэн тойрон тогтмол цас мөсийг цэвэрлүүлэхэд анхаарч, цагдаагийн газартай хамтран ажиллана.

Хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж хохирсон иргэний хохирлыг хуулиар бүрэн барагдуулах бөгөөд хуулийн хэрэгжилтэд сумын ЗДТГ, аймгийн Цагдаагийн газартай хамтран хяналт тавьж, шаардлага хүргүүлж ажиллахаар боллоо.

2023-11-24 15:33:59