Хэрлэн сумын ЗДТГ-аас сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багийн иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаанд багийн иргэдийг идэвхтэй хамруулах, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг спортлог иргэдийг бий болгох зорилготой Хэрлэн сумын "Иргэдийн спортын наадам-2022" биеийн тамирын арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.
Спортын наадам нь олс таталт, сагсан бөмбөг, волейвол гэсэн төрлөөр явагдаж, тэмцээнд Хэрлэн сумын 1-6 дугаар багийн иргэд оролцсон юм.
Тухайлбал:
Сагсан бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд:
4-р багийн 2-р баг тэргүүн байр,
4-р багийн 1-р баг 2-р байр
1-р баг 3-р байр
Сагсан бөмбөгийн эмэгтэй багийн төрөлд:
4-р баг тэргүүн байр
5-р баг 2-р байр
1-р баг 3-р байр
Олс таталтын төрөлд:
4-р баг тэргүүн байр
3-р баг 2-р байр
1-р баг 3-р байр
Гар бөмбөгийн эмэгтэй багийн төрөлд:
4-р баг тэргүүн байр
5-р баг 2-р байр
Гар бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд:
4-р баг тэргүүн байр
3-р баг 2-р байр
1-р баг 3-р байр
Ийнхүү багийн дүнгээр Хэрлэн сумын 4-р багийн тамирчид Шилжин явах цомын эзэд болж, шилдэг багууд Аймгийн Иргэдийн спортын наадамд оролцох эрхээ авлаа.

2022-10-26 00:00:00