ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ, ТАЛБАЙД 112 ШИРХЭГ ГЭРЭЛТҮҮЛЭГ, 4Ш ЦАМХАГТ ГЭРЭЛТҮҮЛЭГ СУУРИЛУУЛЛАА

  Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хотын өнгө үзэмж, гэрэл гэгээг нэмэгдүүлэх зорилгоор сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, талбайд 112 ширхэг гэрэлтүүлэг, 4ш цамхагт гэрэлтүүлэг суурилууллаа.

Тодруулбал,

- Хэрлэн I баг, Хийдийн 7,27, 12-р гудамж, Булаг II багт шинэ Нисэхийн 11-н гудамж, Баянмөнх III багт Баянмөнхийн 15, Шинэ Баянмөнхийн 3,4-р гудамж, Тариаланчдын 1, Саригийн 1 гудамжуудад нийт 112ш гэрэлтүүлэг,

Өндөрхаан 5-р багт Хан Хэнтий цогцолбор сургуулийн зүүн талд, Нарийн гол, Мал эмнэлгийн дэргэдэх гэр хороолол зэрэг байршлуудад 4ш цамхагт гэрэлтүүлгийг тус тус суурилуулж улсын комисс хүлээн авлаа.

Эдгээр гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг “Өндөрхаан” хот тохижилтын газар хариуцаж байна. Гэрэлтүүлгийн гэмтэл, засвар үйлчилгээг лавлах утас: Өндөрхаан тохижилтын газрын менежер Ч.Сэдэд 99569868

2023-11-27 16:15:19