НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ, ТАЛБАЙН ЦАС МӨС ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

#ЦасМөсөөЦэвэрлээгүйгээсИргэнБэртвэлТухайнБайгууллагаасХохирлооНэхэмжилнэ

Цас их хэмжээгээр орж, хотын хэмжээнд хальтиргаа гулгаа нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрөгч баасан гарагт хотын захирагч аж ахуйн нэгж, албан байгууллага болон ЕБС, СӨББ-ын захирал эрхлэгч нарт чиглэл өгч, байгууллагын орчны 50м газарт тогтсон цас мөсийг цэвэрлэх, энэ хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг баримтжуулан тайлагнах талаар үүрэг хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд орчны 50 метр газарт цас мөсөө цэвэрлэж байна.

Мөн Өндөрхаан тохижилтын газар хотын төвийн автозамд бодис цацах, тогтсон цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Хэрэв иргэн хальтиргаа гулгаанаас шалтгаалж унаж бэртвэл эд хөрөнгө, биемахбодид учирсан хохирлыг тухайн байгууллага, аж ахуй нэгжээс нэхэмжлэх хууль эрхзүйн зохицуулалт бий. Иймд байгууллага бүр орчны 50 метр газрыг эргэн тойрон цэвэрлэж, хальтиргаа гулгаанаас сэргийлэхийг мэдэгдэе.

2023-11-27 16:17:20