ХЭРЛЭН СУМ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМАН ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэгийн санаачилгаар өнөөдөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд М.Ганхүлэгтэй хамтран Улаанбаатар хотод ХХААХҮЯаман дээр Хэрлэн сумын Малчдын зөвлөгөөнөө зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр МАА-н талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэр, Бэлчээр ашиглалтын хэсэг болон Хоршооны хэлбэрээр бэлчээрээ ашиглах, хамгаалах, хөдөлмөрөө хорших туршлага, зөвлөгөө, Малын үүлдэр угсааг сайжруулж, эрчимжсэн МАА эрхлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, Хөдөө аж ахуйн биржийн талаархи мэдлэг мэдээлэл олгох сургалт хийж байгаа юм.

Мөн энэ үеэр Хэрлэн сумын малчдын төлөөлөл Засгийн газрын ордоноор зочилж, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай уулзаж, дурсгалын зураг татууллаа.

2023-12-01 00:00:00