"ӨВЛИЙН ИДЭШ" АРГА ХЭМЖЭЭНД ХЭРЛЭН СУМ ШИЛДЭГ СУМААР ШАЛГАРЛАА
Өвлийн идэш арга хэмжээ энэ сарын 1, 2-ны өдрүүдэд Чингис хотод боллоо. Тус арга хэмжээнд 9 сумын малчид оролцож 84.2 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн зохион байгуулалт сайтай оролцсон шилдэг сумаар Хэрлэн сум шалгарсан бол
"Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч"-ээр Хэрлэн сумын “Ган-Од-Эрдэнэ” ХХК
"Гурил, гурилан бүтээгдэхүүн"-ээр Хэрлэн сумын Дрийм-кек ххк
Шилдэг гар урлалаар Хэрлэн сумын иргэн Ж.Баднагарав, Ч. Батбилэг нар тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Цаг агаар, цас зудны байдлаас шалтгаалан Өвлийн идэш арга хэмжээнд оролцох малчид цөөн байсан хэдий ч нөөц боломжоо ашиглан 6-10 мянган төгрөгийн ханшаар лангууны үнээс доогуур үнээр малчид өөрсдийн гар дээрээс ямар нэгэн дундын зуучлалгүйгээр иргэдэд махаа борлуулсан юм.
Мөн энэ үеэр малчидтайгаа хамтран аймгийн Засаг дарга олон ам бүлтэй, нэн шаардлагатай өрхүүдэд хонины гулууз мах олгож дэмжлэг үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд Хэрлэн сумаа төлөөлөн хонины мах хандивлаж, туслалцаа үзүүлсэн Өгөөж хаяа, Абсолют мийт, махны худалдаа эрхлэгч С.Ганганцэцэг Ган-од ХХК-ийн хамт олондоо Талархал илэрхийлье.
2023-12-04 16:00:31