ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ "УРЛАГИЙН БАГА НААДАМ" ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагч нарыг тодруулах зорилгоор Хэрлэн сумын ЗДТГ, Хэрлэн сумын Соёлын төв хамтран 2022 оны 10 сарын 28-ны өдөр Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгын тайзнаа Хэрлэн сумын Засаг даргын нэрэмжит "Урлагийн бага наадам"-ыг зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь
1. Гоцлол дуу \18-аас 40 нас\
2. Хамтлаг дуу 18-аас дээш нас\
3. Дуэт дуу 18-аас 40 нас\
4. Уртын дуу \18-аас дээш нас\
5. Хамтлаг бүжиг \цэнгээнт болон орчин үеийн бүжиг 18-аас 40 нас\
6. Шилдэг угийн бичигтэн өрх \1өрх\
7. Багийн Засаг даргын үзүүлбэр \урлагийн аль ч төрөл байж болно\ гэсэн төрлөөр явагдах ба оролцох багууд 2022 оны 10 сарын 26-ны өдрийн дотор бүртгүүлнэ.

Наадмын шагналын сан:
* Шилдэг угийн бичиг хөтөлсөн 1 өрх -Батламж, 50 000 төгрөг
* Наадмын төрөл тус бүр
1-р байр Батламж 50 000 төгрөг
2-р байр Батламж 40 000 төгрөг
3-р байр Батламж 30 000 төгрөг

Багуудын нийлбэр дүнгээр:
1-р байр өргөмжлөл, шилжин явах цом, 300 000 төгрөг
2-р байр өргөмжлөл 200 000 төгрөг
3-р байр өргөмжлөл 100 000 төгрөг
Шилдэгийн шилдэг гранпри \1 номер\ өргөмжлөл 100 000 төгрөгөөр тус тус шагнагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7056-2030, 88121162, 94006676, 80840716 утсаар лавлана уу.

May be an image of one or more people and text

2022-10-26 00:00:00