ХОТЫН ТӨВӨӨР ҮХЭР МАЛ БЭЛЧЭЭХГҮЙ БАЙХЫГ ХАТУУ АНХААРУУЛЖ БАЙНА

Жил бүр нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлэн гоёлын болон мандлын цэцэг тарьж, хотын өнгө үзэмж ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажилладаг. Гэвч мал бүхий иргэдийн хариулгагүй мал, ногоон байгууламж бүхий газарт орох, хот тохижилтын ажлуудад удаа дараалан хохирол учруулж байна.

Мал бүхий иргэдэд удаа дараа сануулга өгөхөд

хотын ногоон байгууламжийн бүсэд нэвтрэн орж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажлыг эвдэн сүйтгэсэн малыг хаших арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэвч хариулагагүй мал хотын бүсэд орох тохиодол тасрахгүй байна.

Иймд хотын төвд мал маллаж, идээшлүүлж бэлчээснээр хотын ногоон байгууламж сүйдэх, хориотой зурвас, хамгаалалтын бүс дэх тарьц, суулгац, зүлэгжүүлэлт, цэцэгжүүлсэн талбайг идэж гишгэлэх, талхлах, хугалж гэмтээх зэрэг хор хохирол учруулж байгаа тул мал бүхий иргэдийг өөрсдийн малыг хотын төвөөр бэлчээхгүй байхыг дахин анхааруулж байна. Удаа дараа малаа хотын төвөөр бэлчээсэн иргэд, малчдад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болохыг анхааруулж байна.

2023-12-07 00:00:00