ХЭРЛЭН СУМ 2024 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ БАТЛУУЛЛАА
Хэрлэн сумын ИТХ-ын 20 дугаар хуралдаанаар сумын Засаг даргын Орлогч Д.Бат-Эрдэнэ 2023 онд сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг танилцуулж үр дүнг хэлэлцүүллээ.
Мөн 2024 онд сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэлэлцүүлэн батлууллаа.
2024 онд Хэрлэн сумын ОНХС-ийн хөрөнгөөр:
1.Цэцэрлэгт хүрээлэн тоглоомын талбай тохижуулах /6-р багт/
2. Тоглоомын талбай байгуулах / Тахилгат тосгон/
3. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг цахимжуулж, 2 дахь шатлалын эмнэлэгтэй цахимаар холбох
4. Гудамж талбайн тохижилт
5. 5-р багт байрлах “Оюуны шим” ӨЭМТ-ийн гадна талбайн тохижилт,
6. Багийн усан санг цэвэр усны шугаманд холбох / Булаг багийн Булаг Өргөөгийн усан сан/,
7. Чингис хотын явган хүний замын багц ажил
7. 1 Навааннэрэнгийн гудамж /Хорихын уулзвараас Петровис ШТС хүртэл,
7.2 Цаг уурын уулзвараас МТ ШТС хүртэл
7. 3 Тээвэрчдийн гудамж /Баянмөнх багийн төвөөс ЭМГ-ын уулзвар хүртэл/
7. 4 Пунцагийн гудамж /Төв хаан банкны уулзвараас ХХҮГ-ын уулзвар хүртэл/
7.5 Сэцэнханы гудамжинд авто замын хашлага хийх /ЗДТГ-ын уулзвараас ХХҮГ-ын уулзвар хүртэл/
8. Хэрлэн 8-р цэцэрлэгийн гадна авто зогсоол
9. Хэрлэн дом Өрхийн эрүүл мэндийн төвийн засвар /2-р баг/ зэрэг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
2023-12-12 00:00:00