МАРГААШ ӨГЛӨӨ НИЙТИЙН ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭ ЭХЭЛНЭ

Цас их хэмжээгээр орж, хотын хэмжээнд халтиргаа гулгаа нэмэгдсэнтэй холбогдуулан Засаг даргын Орлогч Д.Бат-Эрдэнэ аж ахуйн нэгж, албан байгууллага болон ЕБС, СӨББ-ын захирал эрхлэгч нарт мэдэгдэл хүргүүллээ.

Үүний дагуу байгууллагын орчны 50м газарт тогтсон цас мөсийг цэвэрлүүлэх, хэрэгжүүлсэн ажлыг баримтжуулан тайлагнуулахад анхаарах талаар багийн Засаг дарга нар болон байгаль орчны улсын хяналтын байцаагч, нийгмийн бодлогын мэргэжилтэн нарт анхаарууллаа.

Маргааш өглөө баг, ЗДТГ-ын ажилтнууд байгууллага, аж ахуйн нэгжүүдээр газар дээр нь явж ажиллан шаардлага тавьж, нийтийн цас мөс цэвэрлэгээний ажлыг Чингис хотын хэмжээнд зохион байгуулна.

Мөн Өндөрхаан тохижилтын газар хотын төвийн автозамд бодис цацах, тогтсон цас мөсийг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэн ажиллана. /Одоогийн байдлаар 6 тонн гаруй бодис цацаад байгаа бөгөөд нөөцөд 3 тонн бодис байна. Дахин цас нэмэгдэж орвол нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа талаар Өндөрхаан тохижилтын газраас мэдээллэсэн/

Хэрэв иргэн хальтиргаа гулгаанаас шалтгаалж унаж бэртвэл эд хөрөнгө, биемахбодид учирсан хохирлыг тухайн байгууллага, аж ахуй нэгжээс нэхэмжлэх хууль эрхзүйн зохицуулалт бий.

Иймд байгууллага бүр орчны 50 метр газрыг эргэн тойрон цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэхийг УРИАЛЖ БАЙНА.

#цасмөсөөцэвэрлээгүйгээсиргэнбэртвэлтухайнбайгууллагаасхохирлоонэхэмжилнэ

2023-12-12 00:00:00