ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ ТАНД ЗӨВЛӨЖ БАЙНА

✅✅#ХҮНСНИЙ_ЧИГЛЭЛИЙН_ҮЙЛ_АЖИЛЛАГАА_ЭРХЛЭГЧ_ТАНД_ЗӨВЛӨЖ_БАЙНА

Хүнсний талаарх мэдээлэл үнэн зөв, ил тод, бодитой байх зарчмыг баримтлан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг багцлан болон жижиглэн савлахдаа сав баглаа, боодол дээрх шошгоны буюу дараах мэдээллийг бүрэн тусган “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” үүргээ биелүүлэхийг ЗӨВЛӨЖ байна.

✅хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр;

✅үйлдвэрлэгчийн нэр, хаяг;

✅хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар;

✅үйлдвэрлэсэн он, сар, өдөр;

✅хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа;

✅хадгалах нөхцөл;

✅тэжээллэг чанар, орц, найрлага;

✅хэрэглэх арга;

✅гаж нөлөө, хориглох заалт

Эх сурвалж: Хэнтий Хүнс Хөдөө Аж-ахуйн-газар

2023-12-18 00:00:00