17 ТОНН ДАВС БОДИС ЗАРЦУУЛЖ, 10 ТОННЫ НӨӨЦТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

ЧИНГИС ХОТЫН АВТОЗАМ, ТАЛБАЙН ХАЛЬТИРГАА ГУЛГААГ АРИЛГАХАД 17 ТОНН ДАВС БОДИС ЗАРЦУУЛЖ, 10 ТОННЫ НӨӨЦТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Цас их хэмжээгээр орж хотын нийтийн эзэмшлийн автозам, талбайн хальтиргаа гулгаа ихэссэнтэй холбогдуулан сумын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу Өндөрхаан тохижилтын газар болон баг, ЗДТГ чиг үүргийн дагуу хальтиргаа гулгааг арилгах ажлыг зохион байгуулж байна.

Өндөрхаан тохижилтын газар уулзваруудад тусгай бодис давс цацаж, төв замын хальтиргаа гулгааг арилгахаар 15 албан хаагчтай ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд орсон цасны үед нийт 7 тонн давс, 5 тонн цас хайлуулах бодис, 5 тонн дайргыг уулзваруудад цацаж одоогоор -40 градуст цас мөс хайлуулах 10 тонн тусгай бодисын нөөцтэй байна.

Сумын ЗДТГ, багаас Чингис хотод үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж бүрд байгууллагын орчны 50м газарт цас мөс цэвэрлэх мэдэгдлийг өнгөрсөн хугацаанд 3 удаа хүргүүлж хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт бүх аж ахуйн нэгж албан байгууллагад шаардлага тавьж, баг ЗДТГ-ын мэргэжилтнүүд явж ажилласан бол мөн өнөөдөр бүх байгууллага аж ахуйн нэгжээр орж шаардлага тавьж ажиллаж байна.

2023-12-19 00:00:00