ХЭРЛЭН 1-Р БАГТ 5 АЖ АХУЙН НЭГЖ, 4 АЛБАН БАЙГУУЛЛАГА ГАДНА ОРЧНЫ ЦАС МӨСӨӨ ЦЭВЭРЛЭСЭН БАЙНА
#ЦасмөсөөЦэвэрлээгүйБайгууллагаААНүүдэдУдааДарааШаардлагаТавьжАжиллажБайна
Хальтиргаа гулгааг арилгах ажлын хүрээнд сумын ЗДТГ-ын 4 ажилтан Чингис хотын албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн албан мэдэгдлийн дагуу шаардлага тавьж ажиллалаа.
Хэрлэн 1 дүгээр баг 37 аж ахуйн нэгж 9 төрийн байгууллагатай. Үүнээс өнөөдөр Хэрлэн 1-р багт Хэнтий Ус ХХК, ОБГ, Цагдаагийн газар, Уламжлалт анагаах ухааны төв зэрэг байгууллага, Номин супермаркет, Ханбүргэд Хаан ХХК, Ханбүргэд Номин ХХК, Од супермаркет, Эрдэнэ төв зэрэг аж ахуйн нэгж, албан байгууллага гадна орчны цас мөсөө цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгасан бол аймгийн ГХБХБГазар, аймгийн Статистикийн хэлтэс зэрэг байгууллага төв авто замаас байгууллага руугаа орох орц гарц хэсэгт цэвэрлээгүй, Шүүх, Монголбанк, Монгол банкны түрээслэгч Юнител, МЭИК, Очманлай ХХК, Эксел центр, Элбэг төв зэрэг байгууллага аж ахуйн нэгжүүд цас мөсөө цэвэрлээгүй байна.
Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудад заасны дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг гадна орчны цас мөсөө 4 талдаа 50м газарт цэвэрлэж баг хороондоо мэдэгдэж хамтран ажиллахыг УРИАЛЪЯ.
#ЭрсдэлгүйАжиллажАмьдарцгаая.
2023-12-19 00:00:00