3,4-Р БАГТ ЦАС МӨСӨӨ ЦЭВЭРЛЭЭГҮЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД УДАА ДАРАА ШААРДЛАГА ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

3,4-Р БАГТ ЦАС МӨСӨӨ ЦЭВЭРЛЭЭГҮЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД УДАА ДАРАА ШААРДЛАГА ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Буянбат, байгаль хамгаалагч О.Түмэндолгор нар өнөөдөр 3,4-р багийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна цас мөсийг цэвэрлүүлэх шаардлага тавьж ажиллалаа.

Хамгийн олон аж ахуйн нэгж, албан байгууллагатай тус 2 багийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар цас мөсөө хангалтгүй цэвэрлэсэн Хэрлэн 1-р сургууль, ХХААГазар, Хэрлэн 3-р цэцэрлэг зэрэг албан байгууллага, Миний дэлгүүр, Сэцэнхан худалдааны төв, Элит /зүүн захын/, Бөртэмолл дэлгүүр, Шадавдаржаалин хийд зэрэг аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж ажиллалаа.

Сумын ЗДТГ-ын зүгээс анхны цаснаас эхлэн 3 удаа албан мэдэгдлээр хууль эрхзүйн байдлыг танилцуулж, цас мөс хальтиргаа гулгааг арилгахад хамтран ажиллах талаар албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэн биечлэн хүргэж ажилласан. Цаашид цаг тухайд нь цас мөсөө цэвэрлээгүй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг зарлаж, шаардлага тавьж ажиллах болно.

2023-12-19 00:00:00