ЗАМ ТАЛБАЙН ХАЛЬТИРГАА ГУЛГААГ АРИЛГАХАД НИЙТ 55.5 ТОНН БОДИС, ДАВС, ДАЙРГА ЦАЦАЖ АЖИЛЛАЛАА

ЗАМ ТАЛБАЙН ХАЛЬТИРГАА ГУЛГААГ АРИЛГАХАД НИЙТ 55.5 ТОНН БОДИС, ДАВС, ДАЙРГА ЦАЦАЖ АЖИЛЛАЛАА

Хэрлэн сумын хэмжээнд одоогийн байдлаар нийт 13 удаа цас ороод байна. Зам талбайн хальтиргаа гулгааг арилгах ажлыг Өндөрхаан хот тохижилтын газраас тогтмол зохион байгуулж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хот тохижилтын газраас 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт 13.5 тонн бодис, 7 тонн давс, 35 тонн дайргийг зам талбайд цацах ажлыг зохион байгуулж ажилласан байна.

2024-01-22 17:27:32