ЧИНГИС ХОТЫН ХЭМЖЭЭНД 800 ГАРУЙ ЭЗЭНГҮЙ НОХОЙГ УСТГАЛАА

Хэрлэн сумаас жил бүр зохион байгуулагддаг намрын эзэнгүй нохой устгалын ажил Чингис хотын хэмжээнд 14 хоногийн турш үргэлжилж, 800 гаруй эзэнгүй нохойг устгалаа. Эзэнгүй нохой устгалын ажлыг Өндөрхаан тохижилтын газар, багийн олон нийтийн цагдаа хамтран зохион байгуулсан юм.

Иргэд та бүхэн ажил, хичээл сургуулийн цагаар нохойгоо уяатай байлгаж, иргэд хүүхдүүдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай ба хүүхдүүд тэжээвэр нохойгоо хичээлдээ дагуулж явдаг зэргээс шалтгаалж эрсдэл үүсэж байгаа тул эцэг эхчүүд анхааралдаа авна уу.

Хэрлэн сумын ЗДТГ

May be an image of dog

2022-10-26 00:00:00