ХЭРЛЭН СУМААС “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР ТОДОРСОН Ч.ЭРДЭНЭЦЭЦЭГИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЖ БАЯР ХҮРГЭЛЭЭ

ХЭРЛЭН СУМААС “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР ТОДОРСОН Ч.ЭРДЭНЭЦЭЦЭГИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЖ БАЯР ХҮРГЭЛЭЭ 

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар тодорсон Хэрлэн сумын иргэн Чойдоржийн Эрдэнэцэцэгийн шагналыг Монгол улсын ерөнхий сайдын бүс нутаг хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар гардууллаа.

Энэ үеэр Хэрлэн Сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг Монгол Улсын аварга тариаланчаар тодорсон Ч.Эрдэнэцэцэгт баяр хүргэж, Хүндэтгэл, үнэ бүхий зүйлээр урамшуулж сайн сайхныг хүслээ.

Газар тариалангийн салбарт итгэл зүтгэл, үр бүтээлтэй хөдөлмөрлөн, арвин их ургацаар ард олныхоо хүнсийг хангаж, Эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрөөрөө "Монгол Улсын аварга тариаланч" Алдрын эзэн болсон танд баяр хүргэе.

 

2024-02-03 00:00:00