СУМЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧ, НОГООЧДОД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

СУМЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧ, НОГООЧДОД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар өнөөдөр аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд сумын аваргуудынхаа шагналыг гардуулах ёслолыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сумын ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ, сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар болон сум, багийн удирдлагууд малчид тариаланчид оролцлоо.

XVII жарны “Хилэнт эх” хэмээх “Модон луу” жилийн босгон дээр Хөдөө аж ахуйн салбарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, ажлын амжилтаараа сум, орон нутагтаа манлайлсан Сумын Аваргууд тодорч ийнхүү шагналаа гардан авлаа.

"СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"

1. Амараагийн Амаржаргал, Батмөнх Адъяа Тахилгат тосгоны малчин

2. Кажаевын Бэрхбай, Мэргэнбайгийн Нуржанар Тахилгат тосгоны малчин

3. Семетайн Гантөмөр, Дуламжав Мөнххишиг Өндөрхаан багийн малчин

4. Мягмарсүрэнгийн Буурхүү, Сайнбаяр Цэцэгням Хэрлэн багийн малчин

5. Тогоочийн Энхбаясгалан, Амарсанаа Алтанзул Хэрлэн багийн малчин

“СУМЫН АВАРГА СААЛЬЧИН”

6. Мөнхцэцэгийн Гүнжидмаа Баянмөнх багийн саальчин

“СУМЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”

7. Аюурзанын Лувсандагва Өлзийт тосгоны тариаланч

“ СУМЫН АВАРГА НОГООЧИН”

8. Энэбишийн Бадам Сариг багийн ногоочин

Мөн энэ үеэр Хэрлэн сумаас шинээр мянгат малчин 5 төрөн гарч, мянгат малчны шагнал үнэмлэхээ гардан авсан байна.

ТА БҮХЭНДЭЭ БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ

2024-02-05 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0