"ЭРҮҮЛИЙГ ЭРХЭМЛЭЕ" ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГӨӨР ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦООР НЬ ХҮРГЭЛЭЭ

Хэрлэн сумын ЗДТГ-аас “Эрүүлийг эрхэмлэе” эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх өдөрлөгийг өнөөдөр Чингис хотноо зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт Хэрлэн сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон эргэлтийн эмийн сангууд оролцож иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг нэг цэгээс хүргэсэн юм.

Өнгөрсөн 2017 оноос хойш Хэрлэн сум жилдээ 9-20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Орон нутгийн төсвийн хөрөнгөөс Өрхийн эрүүл мэндийн төвүүддээ хийж, эрт илрүүлэгт зориулсан нэг удаагийн 9 төрлийн оношлогооны тест, сэргээн засах эмчилгээний болон чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай техник хэрэгсэлээр хангаад байна. Ингэснээр иргэд маань сэргээн засах, физик эмчилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгээс авах гэж очёр дараалал хүлээх шаардлагагүй Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авах боломж бүрдээд байна.

Энэхүү өдөрлөг арга хэмжээний үеэр:

1. Физик эмчилгээ

2. Биеийн жингийн индекс тодорхойлох

3. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

4. Эмийн 10 хувийн хямдралтай худалдаа зэрэг эрүүл мэндийн олон талын ач холбогдолтой үйлчилгээнүүдийг иргэдэд нэг дороос хүргэлээ.

2022-10-26 00:00:00