АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН 2, АВАРГА ТАРИАЛАНЧ 1 ТОДОРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН 2, АВАРГА ТАРИАЛАНЧ 1 ТОДОРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар өнөөдөр аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн аваргуудынхаа шагналыг гардуулах ёслолыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сумын ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ, сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар болон сум, багийн удирдлагууд малчид тариаланчид оролцлоо.

XVII жарны “Хилэнт эх” хэмээх “Модон луу” жилийн босгон дээр Хөдөө аж ахуйн салбарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, ажлын амжилтаараа аймаг, орон нутагтаа манлайлсан Аймгийн Аваргууд тодорч ийнхүү шагналаа гардан авлаа.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН-ААР:

1. Тахилгат тосгоны малчин Намжилдоржийн Нямсүрэн, Дорждэрэмийн Содгэрэл,

2. Өндөрхаан багийн малчин Жадамбаагийн Баярсайхан, Сандагын Отгончимэг нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-аар тус тус тодорсон байна.

АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ-ААР:

Аймгийн аварга тариаланчаар Ишдамбын Цэвэлжид нар тус тус тодорч шагналаа гардан авлаа.

2024-02-05 00:00:00