СУМЫН ОНЦГОЙ КОМИССООС ХАЛААЛТЫН УУРЫН ЗУУХУУДАД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭВ

СУМЫН ОНЦГОЙ КОМИССООС ХАЛААЛТЫН УУРЫН ЗУУХУУДАД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭВ

Сар шинийн баяр амралтын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул Чингис хотод үйл ажиллагаа явуулж буй нийт халаалтын уурын зуухуудад бэлтгэл бэлэн байдлаа хангаж, хариуцлагатай ажиллах талаар өнөөдөр сумын Онцгой комиссын даргын мэдэгдлийг хүргүүлж, халаалтын нөхцөл байдалд хяналт тавьж ажиллалаа. Одоогоор уурын зуухуудын үйл ажиллагаа хэвийн байгаа боловч цаг агаарын урдчилсан мэдээгээр шинийн 3,4-ний өдрүүдэд цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул уурын зуухууд нүүрсний нөөц, хүн хүч ажиллах хүчний хуваарь, галлагааны чанар, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал зэрэг бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах, өдөр тутам сумын Шуурхай штабын утсаар нөхцөл байдлын мэдээллээ солилцож ажиллах талаар энэхүү мэдэгдэлд онцлон анхаарууллаа.

2024-02-07 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0