"МАЛЧДАДАА ЧАДАХААРАА ТУСАЛЪЯ" АЯНД ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ-ЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ 1 АЛБАН ХААГЧ 1 ШУУДАЙ ХИВЭГ ХАНДИВЛАХААР БОЛЛОО

"МАЛЧДАДАА ЧАДАХААРАА ТУСАЛЪЯ" АЯНД ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ-ЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ 1 АЛБАН ХААГЧ 1 ШУУДАЙ ХИВЭГ ХАНДИВЛАХААР БОЛЛОО

Хэрлэн сумын Онцгой комисс өнөөдөр "Малчдадаа чадахаараа тусалъя" аяныг эхлүүлсэн. Энэхүү аянд өнөөдөр Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдэж, 1 албан хаагч 1 шуудай хивэг хандивлахаар боллоо.

Та энэхүү аянд өөрийн чадах зүйлээрээ өвс, тэжээл, нэмнээ, бээлий, зам гаргах туулах чадвартай автомашинаар үйлчлэх гээд малчин өрхөд хэрэгцээтэй юугаар ч нэгдэж болох юм. Таны өгсөн ширхэг нэмнээ, бээлий, боодол өвсийг ч нэн хэрэгцээтэй нэг өрхөд хүргэх болно.

Өвөлжилт хаваржилтын хүндрэлийг хамтдаа даван туулж, энх цагтай золгоцгооё. Аянд нэгдээрэй.

2024-02-21 00:00:00