"МАЛЧДАДАА ЧАДАХААРАА ТУСАЛЪЯ" АЯНД СУМЫН БАГИЙН ХЭСГИЙН АХЛАГЧ НАР НЭГДЛЭЭ

"МАЛЧДАДАА ЧАДАХААРАА ТУСАЛЪЯ" АЯНД СУМЫН БАГИЙН ХЭСГИЙН АХЛАГЧ НАР НЭГДЛЭЭ

Хэрлэн сумын Онцгой комисс өнөөдөр "Малчдадаа чадахаараа тусалъя" аяныг эхлүүлсэн. Энэхүү аянд өнөөдөр сумын багт ажиллаж буй Хэсгийн ахлагч нар нэгдлээ. Тэд аяны хүрээнд 7 хоногийн турш хариуцсан багийн өрх, иргэдээс хандиваа цуглуулж сумын Онцгой комиссоор дамжуулан малчны хотонд хүргэхээр боллоо.

Та энэхүү аянд өөрийн чадах зүйлээрээ өвс, тэжээл, нэмнээ, бээлий, зам гаргах туулах чадвартай автомашинаар үйлчлэх гээд малчин өрхөд хэрэгцээтэй юугаар ч нэгдэж болох юм. Таны өгсөн ширхэг нэмнээ, бээлий, боодол өвсийг ч нэн хэрэгцээтэй нэг өрхөд хүргэх болно.

Өвөлжилт хаваржилтын хүндрэлийг хамтдаа даван туулж, энх цагтай золгоцгооё. Аянд нэгдээрэй.

2024-02-20 00:00:00