ХЭРЛЭН СУМ МАЛЧДАДАА ХЯМДРАЛТАЙ ХИВЭГ ТЭЖЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО

ХЭРЛЭН СУМ МАЛЧДАДАА ХЯМДРАЛТАЙ ХИВЭГ ТЭЖЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО

Хэрлэн сумын Онцгой комисс өвөлжилт хаваржилтын хүндрэлийг даван туулах ажлын хүрээнд 500 шуудай овъёос, 740 шуудай хивэг худалдан авч малчдадаа хямдралтай үнээр олгох ажлыг зохион байгуулахаар боллоо. Тодруулбал 25 кг-тай 1 шуудай хивгийг 20 мянган төгрөг, 40 кг-тай 1 шуудай овъёосыг 28 мянган төгрөгөөр малчдад хүргэж, зах зээлийн үнэ болох зөрүү өртгийг сумын Гамшгийн эрсдлийн сангаас хариуцан гаргахаар шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд сумын харъяаны 1 малчин өрхөд 3 шуудай хивэг, 1 шуудай овъёосыг дээрх үнээр буюу зах зээлийн ханшаас 30 хувийн хямдралтай үнээр багийн Засаг дарга нараар дамжуулан малчдадаа /малчин өрх/ олгохоор болж байна. Энэхүү шийдвэрт мал бүхий өрх хамаарахгүй.

2024-02-20 00:00:00