ХЭРЛЭН СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХЯМДРАЛТАЙ ХИВЭГ ТЭЖЭЭЛ ОЛГОХ, ЦАСАНД БООГДСОН ӨРХҮҮДРҮҮ ЗАМ ГАРГАХ, МАЛЧДАДАА ТУСЛАХ АЯН ӨРНҮҮЛЭХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Өнөөдөр Хэрлэн сумын Онцгой комисс цагийн нөхцөл байдлын талаар хуралдаж өвөлжилт хаваржилтын хүндрэлийг даван туулахад авч хэрэгжүүлэх зарим ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. Цаг агаарын нөхцөл байдлын хувьд энэ өвөл нийт 29 өдр цас орж, Хэрлэн сумын хэмжээнд цасны зузаан дундаж 13 см, нягтрал 0,16-0,31м/см3 байна.
Энэ удаагийн хуралдаанаар:
5-р баг, Өлзийт, Тахилгат тосгоны цасанд боогдсон замуудыг нээж зам гаргах,
Өвс тэжээлийн хомсдолд орсон малчин өрхүүдэд хямдралтай хивэг тэжээл олгох ажлыг зохион байгуулах,
"Малчдадаа чадахаараа тусалъя" хандивын аяныг богино хугацаанд шуурхай зохион байгуулах
Төр улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Улаан загалмайн хороотой хамтран ажиллах зэрэг шийдвэрийг хэлэлцэн хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн энэ үеэр багийн Засаг дарга нар болон Мал эмнэлэг, Хөдөө аж ахуйн тасгуудад цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээллийг малчид иргэдэд шуурхай мэдээллэх, малаа ойрхон бэлчээрлүүлэх, дулаан хувцастай байх, уналга тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, харилцаа холбооны найдвартай байдлыг хангуулах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг анхаарч ажиллахыг анхаарууллаа.
ХЭРЛЭН СУМЫН ОНЦГОЙ КОМИСС
2024-02-19 00:00:00