МАЛЧИД ТЭЭВЭРЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!!!!
Монгол орны баруун бүсээс зүүн тийш чиглэсэн цасан шуурга Хэрлэн сумын нугагт 17,18-ны өдрүүдэд дамжин өнгөрөх төлөвтэй байна. Салхи 2 сарын 17-ны өдөр зүүн хойноос секундэд 10-15 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна.
Иймд иргэд та бүхэн
-Сар шинийн баярын өдрийг тохиолдуулан уул овоонд гарах, сар шинийн золголт хийх болон бусад шалгаанаар замд гарахгүй байх
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
-Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насттай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
2024-02-17 00:00:00