С. МӨНХСАЙХАН ЗАХИРАЛТАЙ МӨНХШУВУУТ ХХК ХАМТ ОЛОН 2 САЯ ТӨГРӨГНИЙ ХҮНСНИЙ БАРАА ХАНДИВЛАЛАА

"МАЛЧДАДАА ЧАДАХААРАА ТУСАЛЪЯ" АЯНД С. МӨНХСАЙХАН ЗАХИРАЛТАЙ МӨНХШУВУУТ ХХК ХАМТ ОЛОН 2 САЯ ТӨГРӨГНИЙ ХҮНСНИЙ БАРАА ХАНДИВЛАЛАА

#малчдадаачадахаараатусалъя

Хэрлэн сумын Онцгой комиссын эхлүүлсэн "Малчдадаа чадахаараа тусалъя" аянд С. Мөнхсайхан захиралтай Мөнхшувуут ХХК хамт олон 2 сая төгрөгний үнэ бүхий хүнсний бараа хандивлалаа

Та бүхэнд талархал илэрхийлье.

Та энэхүү аянд өөрийн чадах зүйлээрээ өвс, тэжээл, нэмнээ, бээлий, зам гаргах туулах чадвартай автомашинаар үйлчлэх гээд малчин өрхөд хэрэгцээтэй юугаар ч нэгдэж болох юм. Таны өгсөн ширхэг нэмнээ, бээлий, боодол өвсийг ч нэн хэрэгцээтэй нэг өрхөд хүргэх болно.

Өвөлжилт хаваржилтын хүндрэлийг хамтдаа даван туулж, энх цагтай золгоцгооё.

Аянд нэгдээрэй.

Хэрлэн сумын Онцгой комисс

2024-02-22 15:58:52