"МАЛЧДАДАА ЧАДАХААРАА ТУСАЛЪЯ" АЯНЫ ХАНДИВЫГ ТАХИЛГАТ ТОСГОНЫ МАЛЧДАДАА ХҮРГЭЛЭЭ

"МАЛЧДАДАА ЧАДАХААРАА ТУСАЛЪЯ" АЯНЫ ХАНДИВЫГ ТАХИЛГАТ ТОСГОНЫ МАЛЧДАДАА ХҮРГЭЛЭЭ

#малчдадаачадахаараатусалъя

#та_ч_бас_нэгдээрэй

Хэрлэн сумын Онцгой комиссоос зарласан "Малчдадаа чадахаараа тусалъя" аяны хандивын эхний цувааг сумын Онцгой комиссын дарга М.Шүрэнцэцэг, сумын Шуурхай штабын дарга Л.Наранбат нар Тахилгат тосгоны өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 90 малчинд гардуулан өглөө.

Ингэхдээ 60 өрхөд 4,5 сая төгрөгийн үнэ бүхий 4.3тонн хивэг болон бээлийн нэмнээ буюу өрх бүрд 3 шуудай хивэг, нэмнээ бээлийний хамт,

30 өрхөд 1.8 сая төгрөгийн үнэ бүхий 90 боодол өвс болон хүнсний багц буюу өрх бүрд 3 боодол өвс, 1 хүнсний багцын хамт олгож ажиллалаа.

Маргааш хандивын 2 дахь цуваа Өлзийт тосгоны малчин өрхүүдэд хүрнэ.

Одоогийн байдлаар Хэрлэн сумын Онцгой комиссын "Малчдадаа чадахаараа тусалъя" аяны хүрээнд бэлэн мөнгө 9 сая төгрөг, 8 сая гаруя төгрөгийн бээлийн нэмнээ, хүнс, эд зүйл цуглаж эхний цуваануудаа алслагдсан багийн малчдадаа хүргэж байна.

Ирэх 7 хоногт хандивын аян үргэлжилж бусад багийн малчдад тусламж хүрэх болно.

Аянд нэгдээрэй.

Хэрлэн сумын Онцгой комисс

2024-02-24 00:00:00