ӨЛЗИЙТ ТОСГОНЫ МАЛЧДАДАА "МАЛЧДАДАА ЧАДАХААРАА ТУСАЛЪЯ" АЯНЫ ХАНДИВЫГ ХҮРГЭЛЭЭ

ӨЛЗИЙТ ТОСГОНЫ МАЛЧДАДАА "МАЛЧДАДАА ЧАДАХААРАА ТУСАЛЪЯ" АЯНЫ ХАНДИВЫГ ХҮРГЭЛЭЭ

Хэрлэн сумын Онцгой комиссоос зарласан "Малчдадаа чадахаараа тусалъя" аяны хандивын хоёр дахь цувааг сумын Онцгой комиссын дарга М.Шүрэнцэцэг, сумын Онцгой комиссын орлогч Д.Бат-Эрдэнэ нар Өлзийт тосгоны өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 90 малчинд гардуулан өглөө.

Ингэхдээ 60 өрхөд 4,5 сая төгрөгийн үнэ бүхий 4.3тонн хивэг болон бээлийн нэмнээ буюу өрх бүрд 3 шуудай хивэг, нэмнээ бээлийний хамт,

30 өрхөд 1.8 сая төгрөгийн үнэ бүхий 90 боодол өвс болон хүнсний багц буюу өрх бүрд 3 боодол өвс, 1 хүнсний багцын хамт олгож ажиллалаа.

Ирэх 7 хоногт хандивын аян үргэлжилж дараачийн малчин өрхүүдэд хандивын цуваа хүрнэ.

Одоогийн байдлаар Хэрлэн сумын Онцгой комиссын "Малчдадаа чадахаараа тусалъя" аяны хүрээнд бэлэн мөнгө 10 сая төгрөг, 10 сая төгрөгийн бээлийн нэмнээ, хүнс, эд зүйл цуглаж эхний цуваануудаа алслагдсан багийн малчдадаа хүргэж байна.

Аянд нэгдээрэй.

Хэрлэн сумын Онцгой комисс

2024-02-25 00:00:00