ДЗОУБ-ЫН БОР-ӨНДӨР II ХӨТӨЛБӨР, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТОЙ ХАМТРАН 48 МАЛЧИН ӨРХӨД 9.5 ТОНН ХИВЭГНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

ДЗОУБ-ЫН БОР-ӨНДӨР II ХӨТӨЛБӨР, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТОЙ ХАМТРАН 48 МАЛЧИН ӨРХӨД 9.5 ТОНН ХИВЭГНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

ДЗОУБ-ын Бор-Өндөр II хөтөлбөрийн санхүүжилтээр аймгийн Онцгой комисстой хамтран Хэрлэн сумын 48 өрхөд нийт 9.5 тонн хивэгний буцалтгүй тусламж үзүүллээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ДЗОУБ-ын Бор-Өндөр II хөтөлбөрийн зохицуулагч Г.Жаргалбат, Хэрлэн сумын Засаг даргын Орлогч Д.Бат-Эрдэнэ нар малчин өрхүүдтэй уулзалт хийж, аймгийн Засаг дарга малчдад өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хийлээ.

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах энэхүү ажлын хүрээнд Хэрлэн сумын харъяат үндсэн малчин өрхүүдээс хонин толгойд шилжүүлсэнээр 70-300 толгой малтай, 2-оос доошгүй хүүхэдтэй, хүүхэд нь дэлхийн зөнд бүртгэлтэй зэрэг шалгуураар зорилтот бүлгийн өрхүүдийг тодорхойлж, ийнхүү өрх бүрд 9 шуудай хивэг буюу нийтдээ 9.5 тонн хивэгний буцалтгүй тусламжийг олгож байгаа юм.

2024-02-26 00:00:00