МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД 

МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!

 Нийт нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, бэлчээр хомсдож, хүчтэй салхи шуурганы улмаас цасанд боогдсон зарим мал, амьтад төв суурин газарт өвөлжиж, цаг үеийн хүнд нөхцөл байдлыг давлаа.

Урин дулаан цаг эхэлж байгаатай холбогдуулан Малчид, мал бүхий иргэд та бүхнийг Чингис хотын төвөөс 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор малаа гаргахыг мэдэгдэж байна.

 Хотын төвд орж ирсэн үхэр мал нь замын тэмдэг тэмдэглэгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө шөргөж унагах, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, бункерийн хог тарааж орчин бохирдуулах, газар тариалангийн талбайд орж хохирол учруулах, тарьсан мод бут, ногоон байгууламжийг идэж сүйтгэх зэрэг асуудал гарч байгаа тул та бүхнийг хариуцлагатай хандахыг хүсэж байна.

Цаашид заасан хугацаанд малаа гаргаагүй малчид, мал бүхий иргэдэд хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэж, хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах арга хэмжээ авч ажиллахыг сануулж байна.

2024-03-18 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0