ЧИНГИС ХОТЫН ТӨВИЙН СУУРЬШЛЫН БҮС ДАГУУ ҮХСЭН МАЛЫН СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА 

ЧИНГИС ХОТЫН ТӨВИЙН СУУРЬШЛЫН БҮС ДАГУУ ҮХСЭН МАЛЫН СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА 

#ХааТаарсанГазрааМалынСэгЗэмээИлзадгайхаяхгүйбайхыгУриалжБайна

Чингис хотын төвийн суурьшлын бүс дагуу өнгөрсөн 2-р сард 1000 гаруй үхсэн малын сэг зэмийг устгасан. Тэгвэл үүнээс хойш нийт 8 байрлалд дахин 1400 гаруй үхсэн малын сэг зэм хуримтлагдаад байна. Иймд сумын Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Өндөрхаан тохижилтын газрын Ковш, Хово, портер автомашинтай, 12 хүний бүрэлдэхүүнтэй баг сэг зэмийн устгалын ажлыг хийж байна.

Өнөөдөр Хэрлэн 1-р багт уг ажил явагдаж байгаа бөгөөд энэ 7 хоногт төвийн 6 багийн сэг зэмийн устгалын ажлыг дуусгахаар төлөвлөсөн.

Иргэд Малчид Та бүхэн Хаа таарсан газраа малын сэг зэм, хогоо хаядаг хандлагаа болих хэрэгтэй байна. Эргээд таны амьдрах байгаль дэлхий, амьсгалах агаар хандлагаа өөрчилж хамтдаа хогтой тэмцье.

Хэрлэн сумын Онцгой Комисс, Шуурхай штаб

2024-03-19 00:00:00