ҮХСЭН МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ АЧИЖ ТЭЭВЭРЛЭН, ДАРЖ БУЛШИЛЛАА

БУЛАГ 2-Р БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРЭЭС НИЙТ 239 ҮХСЭН МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ АЧИЖ ТЭЭВЭРЛЭН, ДАРЖ БУЛШИЛЛАА

Өчигдөр Булаг 2-р багийн нутаг дэвсгэрт 3 рейс хийж, 121 үхэр, 50 адуу, 38 хонь, 30 ямаа нийт 239 тооны сэг зэмийг ачиж тээвэрлэж булж устгаад байна.

Өнөөдөр 3-р багт ажиллана.

Иргэд малчид Та бүхэн зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт ил задгай мал амьтны сэг зэм хаяхгүй байхыг анхааруулъя. Хаясан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хариуцлага тооцохыг мэдэгдэе.

2024-03-22 00:00:00