#АНХААР: ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖИЛ ❗❗❗

Цас их хэмжээгээр орсноос зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдсанаас малчид малтайгаа уруудах, машинтайгаа цасанд сууж боогдсон дуудлага ирж байна.

Иймд малчид иргэд та бүхэн:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

СУМЫН ШУУРХАЙ ШТАБ

2022-10-31 00:00:00