5-Р БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 1015Ш МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ АЧИЖ УСТГАЛЫН ЦЭГТ ЗӨӨВӨРЛӨЛӨӨ
#МалАмьтныСэгЗэмийгЗөвшөөрөлгүйГазарХаявалТоргуулийнАргаХэмжээТооцно
Чингис хотын ойр орчимд мал, амьтны сэг зэм устгалын ажил 5 дахь өдрөө үргэлжилж 5-р багт 1015ш сэг зэм ачиж тээвэрлэн устгалын цэгт зөөвөрлөлөө.
Энэ хугацаанд нийт 2113 сэг зэмийг ачтж тээвэрлээ байна. Тодруулбал,
1-р багт бод 212, бог 134 нийт 346
2-р багт бод 171, бог 68 нийт 239
3-р багт бод 170, бог 333
5-р багт бод 206, бог 809
нийт сэг зэм 2113 ачиж тээвэрлэн устгалын цэгт зөөвөрлөж, ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.
Маргааш 5-р багт үргэлжлүүлэн ажиллаж 4,6-р багт очиж ажиллана.
Цас ханзарч буйтай холбогдуулан Тахилгат, Өлзийт тосгоны захирагч нарт тосгоны нутаг дэвсгэрт үхсэн мал амьтны сэг зэм устгалын ажлыг шуурхай зохион байгуулах чиглэл өгөөд байна.
Сэг зэмийн устгалын ажил хийгдсэн багуудад багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нар болон байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавьж, зөвшөөрөгдөөгүй цэгт болон цэвэрлэсэн газруудад сэг зэм хаяулахгүй байх талаар анхааруулга мэдэгдэл хүргэж байна.
Зөвшөөрөгдөөгүй цэгт малын сэг зэм хаясан тохиолдолд дараах хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож гарсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах хүртэл арга хэмжээ авах болохыг анхааруулж байна.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-д зааснаар "нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хог хаягдал хаях"-ыг хориглож холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцох,
Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 26-д зааснаар "Нийтийн эдэлбэр газар, эсхүл ногоон бүсэд энгийн хог хаягдал хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно".
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн
7.3.2.малчин, амьтан маллагч нь хашаа, байрны ойр орчимд болон ашиглаж байгаа бэлчээрт энэ хуулийн 7.3.3-т зааснаас бусад шалтгаанаар үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах;
7.3.5.хот, суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан маллаж байгаа иргэн, хуулийн этгээд Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.8-д заасан үүрэг хүлээх;
Хэрлэн сумын Онцгой комисс, Шуурхай штаб
2024-03-24 00:00:00