НОХОЙ, МУУРАА БАГИЙН ТӨВДӨӨ БҮРТГҮҮЛЖ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ ҮҮ

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР НОХОЙ, МУУРАА БАГИЙН ТӨВДӨӨ БҮРТГҮҮЛЖ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ ҮҮ

Хэрлэн сумын нутаг дэвсгэрт гэрийн тэжээвэр, нохой муур эзэмшиж буй иргэн Та харъяа багийн төвдөө 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тэжээвэр нохой, муураа бүртгүүлж бүртгэлжүүлнэ үү.

Иргэдийн аюлгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өндөрхаан тохижилтын газраас 14 хоног тутамд эзэнгүй нохой устгалын ажлыг зохион байгуулж байгаа тул иргэн Та Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулинд заасны дагуу эзэмшиж буй нохой, муураа бүртгэлжүүлж, хошуувч, хүзүүвчтэй байлгах, хараа хяналтгүй хашаа, байр сууцнаасаа гаргахгүй байхыг мэдэгдэе.

Мөн тэжээвэр нохой муураа цаг тухай бүрд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга туулгалтад хамруулж байхыг зөвлөж байна.

2024-03-25 00:00:00