МАЛ, АМЬТАНЫ СЭГ ЗЭМИЙГ ЦУГЛУУЛЖ, УСТГАЛЫН ЦЭГРҮҮ АЧИЖ ТЭЭВЭРЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

ХЭРЛЭН ГОЛ ДАГУУ ЗҮЙ БУСААР ХОРОГДСОН 1700-ААД МАЛ, АМЬТАНЫ СЭГ ЗЭМИЙГ ЦУГЛУУЛЖ, УСТГАЛЫН ЦЭГРҮҮ АЧИЖ ТЭЭВЭРЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Зудын гамшгийн улмаас Хэрлэн сумын хэмжээнд богт шилжүүлсэнээр 91 мянган мал хорогдоод байна. Үүнтэй холбогдуулан 2-р сараас эхлэн сумын нутаг дэвсгэрт үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулж ачиж тээвэрлэх ажлыг эхлүүлж, өнгөрсөн хугацаанд сумын хэмжээнд нийт 2790ш бод, бог малын сэг зэмийг цуглуулж Чингис хотын орчимд бүрэн цэвэрлээд байна. Тэгвэл өнөөдөр Хэрлэн голын дагуу сэг зэмийг цуглуулж ачиж тээвэрлэх устгалын ажлыг эхлүүлээд байна. Хяналтын тооллогоор Хэрлэн сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Хэрлэн голын 42 км эрэг дагуу нарийн гол, их голын дунд, бургасан дунд нийт 1200 бог, 500 орчим бод малын сэг зэм хуримтлагдаад байгаа юм.

Иймд иргэд Та бүхнийг цэвэрлэсэн газарт дахин сэг зэм хаяхгүй байх, зөвшөөрөгдсөн цэгт малын эмчийн хяналтан дор малын сэг зэмийг булж устгахыг Зөвлөж байна.

2024-03-28 00:00:00