НЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ САД АЯН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЖИШИГ АЖИЛ БОЛЖ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

ХЭРЛЭН СУМЫН #НЭГ_БАЙГУУЛЛАГА_НЭГ_САД АЯН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЖИШИГ АЖИЛ БОЛЖ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

Хэрлэн сумын ЗДТГ-аас 2021 онд "Хотын соёл-Цэвэр хот" хөтөлбөрийн хүрээнд санаачилан хэрэгжүүлж эхэлсэн "Нэг байгууллага-Нэг сад" аян энэ онд аймгийн хэмжээнд жишиг болж хэрэгжихээр боллоо.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн төвийн албан байгууллагуудыг Чингис хотын нийтийн эзэмшлийн 15 цэцэрлэгт хүрээлэнд нэмж хуваарилан ногоон байгууламжийг нэмэгдүүлж, арчилж тордон өөрийн байгууллагын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгож хариуцуулахаар болж байна.

Анх 2021 онд Хэрлэн сумын ЗДТГ-ын санаачилгаар "Хотын соёл-Цэвэр хот хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сумын төсөвт байгууллагуудад нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хуваарилан жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчилж тордон албан байгууллагынхаа нэрэмжит болгох ажлыг эхлүүлж байв.

2024-03-28 00:00:00