МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

МАЛ ГАХАЙГ ТӨВИЙН БҮСЭЭС ГАРГАХ, ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ ГАЗАРТ СЭГ ЗЭМ ХАЯХГҮЙ БАЙХ, НОХОЙГОО УЯЖ ХЭВШҮҮЛЭХ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

Сумын Засаг дарга өнөөдөр багийн дарга, хэсгийн ахлагч нартай уулзаж айл өрхүүдэд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан анхааруулга мэдэгдэл хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллах чиглэл өглөө.

1. Мал бүхий өрхүүдэд Чингис хотын төвийн бүсээс мал, гахайгаа нүүлгэж гаргах, хариулгагүй бэлчээсэн малыг хашиж гарсан зардлыг төлүүлэх

2. Малын сэг зэм устгалын ажил явагдаж төвийн 5 багийг бүрэн цэвэрлэж устгасан бөгөөд цэвэрлэсэн газарт дахин сэг зэм хаяулахгүй байх, хаясан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож ажиллах

3. Эзэнгүй нохой устгалыг 14 хоног тутамд зохион байгуулж байгаа тул Тэжээвэр нохойгоо иргэд багтаа бүртгүүлж, 06-22 цагт тогтмол уяж хэвшүүлэх зэрэг мэдэгдлийг айл өрхүүдэд хүргүүлж байна.

2024-03-29 00:00:00