1112ш МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦУГЛУУЛЖ, УСТГАЛЫН ЦЭГРҮҮ АЧИЖ ТЭЭВЭРЛЭЛЭЭ

ӨНӨӨДӨР ХЭРЛЭН ГОЛ ДАГУУ 1112ш МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦУГЛУУЛЖ, УСТГАЛЫН ЦЭГРҮҮ АЧИЖ ТЭЭВЭРЛЭЛЭЭ

#хэрлэнголооаваръя

Өнөөдөр Хэрлэн голын дагуу нийт 961ш бог, 151ш бод нийт 1112ш малын сэг зэмийг цуглуулж, устгалын цэгрүү ачиж тээвэрлэлээ.

Өчигдөр 247ш, өнөөдөр 1112ш нийт 1359ш бод бог малын сэг зэмийг ачиж тээвэрлэж, сумын нутаг дэвсгэрт Гэлэн хөшөөнөөс эхлэн зүүн тийш 36 км газар голын эрэг дагуу сэг зэмийг цэвэрлэлээ.

Энэхүү ажилд Өндөрхаан Тохижилтын Газар -ын 8 хүн, 5 техник, сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хяналтан дор ажлаа үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхнийг цэвэрлэсэн газарт дахин сэг зэм хаяхгүй байх, зөвшөөрөгдсөн цэгт малын эмчийн хяналтан дор малын сэг зэмийг булж устгахыг Зөвлөж байна.

2024-03-30 00:00:00