ХЭРЛЭН ГОЛ ДАГУУ МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦУГЛУУЛЛАА

ӨНӨӨДӨР ХЭРЛЭН ГОЛ ДАГУУ МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦУГЛУУЛЖ, УСТГАЛЫН ЦЭГРҮҮ АЧИЖ ТЭЭВЭРЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өчигдөр Хэрлэн голын дагуу сэг зэмийг цуглуулж ачиж тээвэрлэх устгалын ажлыг эхлүүлж эхний өдрөө 247ш бод богийн сэг зэмийг цуглуулж ачиж тээвэрлэлээ. Өнөөдөр Өндөрхаан Тохижилтын Газар ын 8 хүн, 3 техник, багийн дарга, сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн

хяналтан дор ажлаа үргэлжлүүлж байна.

Хяналтын тооллогоор Хэрлэн сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Хэрлэн голын 42 км эрэг дагуу нарийн гол, их голын дунд, бургасан дунд нийт 1200 бог, 500 орчим бод малын сэг зэм хуримтлагдаад байгаа юм.

Иймд иргэд Та бүхнийг цэвэрлэсэн газарт дахин сэг зэм хаяхгүй байх, зөвшөөрөгдсөн цэгт малын эмчийн хяналтан дор малын сэг зэмийг булж устгахыг Зөвлөж байна.

2024-03-30 00:00:00